Физикин шалгалтын асуулт
9-р ангийн физикийн шалгалтыг дараах сэдвээр авна.
Тус шалгалтыг Ам хэлбэрээр авах бөгөөд тодорхой асуултын дагуу билет сугалуулж сурагчдаар яриулан, мэдлэг, чадвараа тайлагнах, хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх, бодлого бодох чадвараа шалгуулах аргаар дараах асуултын дагуу оноог өгнө. Нийт оноо 100 байна.
Асуулт нь 30 билетээс бүрдэх ба сурагч сугалаагаар онолын нэг асуулт, дадлагын нэг асуулт, мөн бодлого гэсэн 3 асуултыг суглан 20 минутын хугацаанд бэлдэн шалгах багш нарын багт бэлтгэсэн материалаа тайлагнан ярих аргаар шалгуулна. Нэг билэт нь 100 оноо бүхий дараах асуултуудтай байна. Үүнд:
1-р асуулт Физикийн онол 40 оноо. Тухайн нэг нэгж ба ээлжит хичээл дээр судлаж байсан онолын сэдэв байна.
1 Хөдөлгөөн, траектор, түүний ангилал Хурд, хурдыг хэмжих нэгж, хурд хугацааны хамаарал
2 Хурдатгал, хэмжих нэгж, хурдатгал хугацааны хамаарал
3 Нарны аймаг, гарагууд
4 Од, одны өнгө, ангилал
5 Хүч, хүчийг дүрслэх, нэгж, хэмжих багаж, хүчийг нэмэх, нийлбэр хүч
6 Хүчний төрлүүд, үрэлтийн хүч, уян харимхайн хүч, деформац
7 Хүндийн хүч, биеийн жин, чөлөөт уналт, жингүйдэл
8 Механик ажил, чадал, АҮК
9 Хялбар механизм, хөшүүрэг, эргэвч
10 Механик энерги, хадгалагдах хууль
11 Импульс, импульс хадгалагдах хууль
12 Даралт, даралтын хүч, даралтын нэгж,
13 Хий, шингэний даралт
14 Архимедын хүч, хөвөх живэх нөхцөл
15 Бодисын бүтэц, бөөмсийн харилцан үйлчлэл, Дулааны хөдөлгөөн, температур, С, Т, F холбоо
16 Бодисын агрегат төлөв, хатуу, шингэн, хийн төлөвийн онцлог шинжүүд
17 Агрегат төлөвийн хувирал
18 Дулаан тэлэлт, хатуу биеийн дулаан тэлэлт, шугаман тэлэлт
19 Дулаан шилжилт
20 Дулааны хөдөлгүүр
21 Цахилгаан цэнэг, атомын бүтэц, цахилгаанжих
22 Цахилгаан орон, дүрслэх, цэнэгүүдийн харилцан үйлчлэх хүч
23 Цахилгаан гүйдэл, гүйдлийн хүч, хэмжих нэгж, багаж
24 Цахилгаан хэлхээ, түүний элементүүд
25 Цахилгаан хүчдэл, нэгж, хэмжих багаж
26 Омын хууль, эсэргүүцэл, нэгж
27 Тогтмол соронзон, соронзон орныг дүрслэх, хүчний шугам
28 Гэрлийн цацраг, гэрэл ойх, ойлтын хууль, толь
29 Гэрлийн хугарал, хугарлын хууль, линз
30 Хэлбэлзэл, долгион, дуу авиа орчинд тархах
2-р асуулт нэг сэдвийн ээлжит хичээл дээр хийгдэх дадлага ажил байх ба туршилт, асуудал дэвшүүлсэн асуулт байж болно. 20 оноогоор үнэлэгднэ.
Дадлага ажлын асуулт
Нар хиртэх үзэгдлийг тайлбарлах
Сар хиртэх үзэгдлийг тайлбарлах
Дамжуулагчийн цуваа холболт
Дамжуулагчийн зэрэгцээ холболт
Соронзон орны хүчний шугамыг үзүүлэх
Амперметрийг хэлхээнд холбох
Вольтметрийг хэлхээнд холбох
Зөв биш хэлбэртэй хатуу биеийн эзлэхүүнийг хэмжих
Биеийн массыг хэмжих
Дулаан дамжуулалт
Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл
Хүнхэр толинд дүрс байгуулах
Гүдгэр толинд дүрс байгуулах
Хавтгай толинд дүрс байгуулах
Бие цахилгаанжих
Солонго үүсгэх, солонгын өнгийн дараал алдагдахгүйн учирыг тайлбарлах
Нүдний бүтэц, харааны шил
Хавтгай биеийн хүндийн төвийг тодорхойлох
Цахилгаан соронзон индукцийн үзэгдэл
Хатуу биеийн даралтын хүчийг хэмжих
Шингэний гүний даралт
Харилцах сав, жишээ гаргаж тайлбарлах
Хүчийг хэмжих
Хэлбэлзэл үүсгэх
Долгионыг үүсгэх
Цуглуулагч линзэнд дүрс байгуулах
Сарниулагч линзэнд дүрс байгуулах
Электроскопоор цэнэг хэмжих
Дулааны хөдөлгүүрийн бүтэц, ажиллах зарчим
Цахилгаан энерги үйлдвэрлэх
3-р асуулт нь ээлжит хичээл дээр бодож байсан бодлого 40 онооных бөгөөд тус бодлого нь хичээл заасан багшаас дэвшүүлсэн нэг томьёоны нэгжийн хувиргалттай, тоон утга гаргах бодлого байна. Тус бодлого нь зураглал ба тайлбартай байна.
Тус шалгалт дээр гарч болох бүх асуудлыг физикийн багш зохион байгуулж, хариуцлагыг хүлээнэ.
- 10-р ангийн Байгалын Ухааны хичээлийн шалгалт тестээр явагдах бөгөөд уг шалгалтад бэлтгэх тестийн эмхэтгэлийг бэлтгэн гаргасан байгаа.
Уг эмхэтгэлийг худалдан авахыг хүсвэл 99725803 Ц.Хишгээ /16-р сургуулийн физикийн багш/-гээс лавлана уу.
- 11-р ангийн Сонгох Физикийн хичээлийн шалгалтыг Тест хэлбэрээр 50 тесттэйгээр 90 минутын хугацаанд авна. Тус шалгалтад ЭЕШ-ийн 2006-2010 номноос бэлтгэнэ. Энэ шалгалтын сэдвийг сургуулийн физикийн багш зохиох болсон тул энгийн ба нийлмэл бүтэцтэй зөвхөн сонгох хариулттай 50 тестүүдийг сонгон хоёр хувилбараар хийнэ.